Түүхэн товчоо

                                   

Д/д Дээд байгууллагын шийдвэр,

огноо

Оны хязгаар Нэрний өөрчлөлт
1. Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тогтоолоор 2013-2017 он Хан-уул дүүргийн Хүүхэд гэр бүл хөгжлийн төв
2. Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/823 дугаар захирамжаар 2017-2019 он Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /хуучнаар Хүүхэд гэр бүл хөгжлийн төв/ нь Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тогтоолоор 10 хүний  тоотой, “Хүүхэд, гэр бүл хөгжлийн төв” нэртэйгээр байгууллагдсан.

Дүүргийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/374 дүгээр захирамжаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь 28 хүний бүтэц орон тоотой, хэлтсийн дэргэд 3 төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр батлагдсан  хууль тогтоомж, дүрэм журам, Нийслэлийн, Дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны  хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх, чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний орон нутгийн байгууллага юм.

ЗОРИЛГО:

Гэр бүл, хүүхэд залуучуудын  хөгжил оролцоог дэмжих замаар гэр бүл нийгмийн хөгжлийг таатай болгоход чиглэсэн үйлчилгээ, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүүхдийн үндсэн эрхийг хангах төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай түргэн шуурхай хүргэж хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилготойгоор ажиллаж байна.

 Чиг үүрэг:

  • Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын талаарх бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнг мэдээллэх, хянах, тайлагнах
  • Дүүргийн хүүхэд залуучуудын хөгжил оролцоог дэмжих замаар гэр бүл, нийгмийг хөгжлийн таатай орчин болгоход чиглэсэн нөлөөлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • Дүүргийн хүүхэд, залуучууд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг өргөжүүлж,
  • Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх ашгийг хамгаалахад хүүхэд төвтэй гэр бүл, олон нийт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ:

Хүүхэд хамгааллын үйлчилгээнүүд

  • Хүүхэд халамжйн төвд шилжүүлэх
  • Хүүхэд асран хамгаалал тогтоох үйлчилгээ
  • Хүүхэд үрчлэлт
  • Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ
  • Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх үйлчилгээ
  • Хүүхэд хамгааллын зураглал гаргах

Гэр бүлийн үйлчилгээ

  • Гэр бүлийн зөвлөгөө өгөх
  • Шинжээчийн багийн үйлчилгээ
  • Холбон зуучлах

Хүүхдийн хөгжил оролцоо

  • Хууль эрх зүйн сургалт, зөвлөгөө
  • Хүүхдийн дугуйлан секц
  • Хүүхдийн урлагийн наадам, арга хэмжээнүүд
  • Дэмжлэг туслалцаа
  • Хүүхдийн хөгжлийн судалгаа зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР

Д/д Эцгийн нэр Өөрийн нэр Үндсэн захиргаа Албаны
Албан тушаал Хугацаа
1. Дамбажаа Ганбаатар Улаанбаатар Дарга 2013-2015 он
2. Бүрнэбадар Буяндалай Завхан Дарга 2015-2016 он
3. Очирбаатар Мягмарсүрэн Улаанбаатар Дарга 2016 оны 12-р сараас