БАЙГУУЛЛАГЫН СТРАТЕГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ /2018-2020/

БАТЛАВ                        ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ДАРГА О.МЯГМАРСҮРЭН

 

1.1 ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН СТРАТЕГИЙН ҮНДСЭН ЗОРИЛТУУД

1.1.1 АЛСЫН ХАРАА

Монгол улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөр, Хүн худалдаалах ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор ашиглахаас хамгаалах үндэсний хөтөлбөр, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл сурталчилгааны  үндэсний хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, Монгол Улсын Засгийн газрын 282 дугаар тогтоолыг (Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр) хэрэгжүүлж, дүүргийн хэмжээнд гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын асуудлаар хуулийн хүрээнд үйлчилгээ үзүүлэх, хараа хяналтгүй хүүхэдгүй, аливаа төрлийн хүчирхийлийг таслан зогсоох, хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлсэн дүүрэг болохын төлөө хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах явдал юм.

1.1.2 ЭРХЭМ ЗОРИЛГО, ЭРХЭМЛЭХ ЗАРЧИМ:

ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ЭРХЭМ    ЗОРИЛГО НЬ:

            Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг орон нутагтаа холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, оролцоо, хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэхэд таатай орчин нөхцлийг бүрдүүлэх явдал мөн.

  • Энэхүү эрхэм зорилгыг хангаж ажиллахын тулд дараах үндсэн зарчмыг үйл ажиллагаандаа эрхэмлэнэ:
  • Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын талаархи бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнг мэдээллэх, хянах, тайлагнах.
  • Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил, оролцоог дэмжих замаар гэр бүл нийгмийн хөгжлийн таатай орчин болгоход чиглэсэн, нөлөөлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх.
  • Дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудыг гэнэтийн аюул, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг өргөжүүлж, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад хүүхэд төвтэй гэр бүл, олон нийт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх.
  • Дүүргийн хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хянах мэдээлэл, судалгааны санг бий болгож, үйлчилгээний үр дүнг нийтэд хүртээмжтэй, ил тод болгох, хүүхдийн эрхэд суурилсан бодлогын хэрэгжилт, үр дүнг хянах олон нийтийн хяналтын тогтолцоог төлөвшүүлэх.
  • Хэлтсийн гадаад, дотоод харилцаа түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргахад удирдлагын манлайллыг хангаж, ил тод, авилга, хүнд сурталгүй үйлчилгээ, харилцааг төлөвшүүлж ажиллах.

 1.1.3 ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭ

ГБХЗХХ-ийн стратегийн зорилтыг зөв тодорхойлохын тулд өөрийн дотоод болон гадаад хүчин зүйлүүдийг “SWOT” шинжилгээний аргаар үнэлж, байгууллагын давуу болон сул тал, учирч болох эрсдэл, бэрхшээл, боломж нөхцлөө тодорхойлов.

Дотоод орчин

Давуу тал

Сул тал

–  “МУ-ын нутаг дэвсгэр, засаг захиргаа түүний удирдлагын тухай хууль”, “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Хүүхэд хамгааллын тухай хууль” “Гэр бүлийн тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль”-иар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагааг хуульчилж өгсөн.

–  ГБХЗХХ-ийн үйл ажиллагааны зорилт, албан тушаалын тодорхойлолт гарсан.

–  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн санхүү, хүний нөөцийн чадавх зохих төвшинд хүрсэн.

–  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь төрийн үйлчилгээний байгууллагын шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байна.

–  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн  хамгааллын үйлчилгээг хөгжүүлэхэд нийслэл, дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага иргэдийг татан оролцуулах боломжтой.

–   Гэр бүл хүүхэд залуучуудын салбарын урт ба дунд хугацааны бодлого, стратеги үгүйлэгдэж байна.

–   Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн  стандарт хангалтгүй.

–   Дүүргийн болон нийслэлийн хүүхдийн байгууллагын хүний болон санхүүгийн хязгаарлагдмал.

–   Бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж, хөрөнгө мөнгө хязгаарлагдмал

–   Ажиллагсдын цалин хөлс, ажиллах нөхцөл, мэдлэг, мэргэшлээ дээшлүүлэх сургалт, нийгмийн асуудлаа шийдвэрлэх боломж, тогтвортой ажиллах баталгаа хангалтгүй.

–   Салбарын хүний нөөцийн чадавх сул.

–   Салбарын хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа муу.

–   Салбарын эдийн засгийн харилцаа сул.

–   Мэдээллийн сүлжээ байхгүй, компьютерийн хангамж хүрэлцээгүй.

Гадаад орчин

Боломж

Бэрхшээл

-“Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”, “Гэр бүлийн тухай”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” хууль, “Хүүхэд гэр бүлийг хөгжүүлэх, хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого” батлагдан гарч эрх зүйн орчин бүрдүүлэх ажлын эхлэл тавигдсан.

– Нийслэлийн бүх дүүрэгт Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаа явуулдаг.

– Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүүхэд, гэр бүлийг дэмжих хандлага, оролцоо нэмэгдсэн.

– Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн байгууллагуудын тоо нэмэгдсэн.

– Хөдөө, орон нутгаас хүн амын шилжин ирэх хөдөлгөөнөөс хамааралтайгаар хүн амын төвлөрөл ихэссэн.

– Хүн амын амжиргааны төвшин доогуур байна.

– Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын үйлчилгээг үзүүлэхэд нийгмийн орчин нөхцөл хангалтгүй, хөрөнгө санхүүгийн хомсдолтой байдал.

– Бусад салбартай харилцах харилцаа сул.

– Хүн амын эрүүл мэнд, хамгааллыг сайжруулахад чиглэгдсэн зардал маш бага, орон нутгийн төсөвт хамгааллын үйл ажиллагаатай холбогдолтой зардал тусгагддаггүй.

 

1.1.4 ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь эрхэм зорилгынхоо хүрээнд үйл ажиллагааны стратегийн дор дурдсан зорилтыг хэрэгжүүлнэ.

Стратегийн зорилт 1 – Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн санхүүгийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, Орон нутагтаа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын талаарх хууль, хөтөлбөр, конвенц болон бодлогын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, хүүхдийн аж байдал, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын мэдээллийн бааз бий болгох, дүүргийн удирдлага болон дээд байгууллагыг мэдээллээр хангах.

Стратегийн зорилт 2 – Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн удирдлагын манлайллыг хангаж,  Хууль тогтоомжийн хэрэгжилтийг гүйцэтгэж, хүний нөөцийн хөгжлийг бүрдүүлэх, хүний нөөцийг бүртгэх, чадваржуулах, тэдэнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зохицуулах замаар засаг захиргааны анхан шатны нэгжид хүүхэдтэй ажиллах арга барил, шилдэг туршлагыг бий болгон хөгжүүлэх.

Стратегийн зорилт 3 – Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн хамгааллын орчинг боловсронгуй болгох, Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага, хүүхдийн оролцооны аргад суралцуулах, идэвхжүүлэх, урамшуулах замаар хүүхдийн санаа бодлыг шийдвэрт тусгах бүтцийг тогтмол ажиллуулах тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх.

Стратегийн зорилт 4 – Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтсийн чанар, үр дүнг сайжруулахад статистик дүн мэдээ, мэдээлэл, суртчилгааны чанарыг дээшлүүлэх, Хүүхдийн чөлөөт цаг, хөгжилд чиглэсэн байгууллага, хамт олноос зохион байгуулж байгаа арга хэмжээг дэмжих, түүнд хүүүхдийг хамруулахад дэмжлэг туслалцаа үзүүлж байх.

Стратегийн зорилт 5 – Хүүхдийн хөгжил хамгаалал, хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг дэмжих, байнгын харилцаа түншлэл тогтоож ажиллах, тэдгээрийн хүрээг нэмэгдүүлэх, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн салбарын бодлого, түүний уялдааг сайжруулахад анхаарах.

Стратегийн зорилт 6 – Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ , үнэлгээ хийх, Нутаг дэвсгэрийнхээ хүүхдийн хамгаалал, оролцоог сайжруулахад чиглэсэн хөтөлбөр, төсөл санаачлах, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжээр гүйцэтгүүлэх, хүүхдийн төлөө төсөв, хөрөнгийг  нэмэгдүүлэх.

Стратегийн зорилт 7 – Төрийн болон төрийн бус байгууллагуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх замаар хүнд нөхцөлд амьдарч байгаа гэр бүл, хүүхдүүдэд тусгайлан зориулсан үр дүнтэй, тогтвортой ажиллагаа бүхий арга хэмжээг хэрэгжүүлэх.

1.1.5.  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХАМРАХ ХҮРЭЭ

            Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс нь гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын хууль тогтоомж, Нийслэлийн, Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний орон нутгийн байгууллага юм.

            Иймд Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн үйл ажиллагаа нь дүүргийн хүн амд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг орон нутагтаа холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулж, хүүхдийн эрхэд суурилсан хөгжил, оролцоо хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд бүрдүүлэхтэй холбогдох хөтөлбөр, чиглэл, төсөл, журам, заавар гаргах, биелэлтийг гаргах, зохицуулах, хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг хамарна.

            Дүүргийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дэвшүүлсэн стратеги, зорилтуудыг хангаж, хэрэгжүүлэхийн тулд нийт 3 анги үндсэн бүтээгдэхүүн, үндсэн бүтээгдэхүүнийг дэмжих, туслах, үйлчилгээ 3-ыг нийлүүлэхээр төлөвлөж байна.

2018 ОНД НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН

 

Бүтээгдэхүүн

Төсөв

Бүтээгдэхүүний анги 1: Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах

2,000,000

Бүтээгдэхүүний ангийн томьёолол: Хан-Уул Дүүргийн хэмжээнд гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил хамгааллын үйлчилгээг сайжруулах, хөгжүүлэх дунд болон урт хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зэрэг ажлууд багтана. /Нийгмийн хөгжлийн хэлтэст өргөн мэдүүлэх/

 

Бүтээгдэхүүний анги 2: Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын тав тухтай орчинг бүрдүүлэх, иргэд аж ахуйн нэгжийг хүүхэд гэр бүлийн хөгжлийн үйл ажиллагаанд оролцуулах ажлыг өргөжүүлэх, иргэд, байгууллага, хамт олонд мэргэжлийн туслалцаа үзүүлэх хамтран ажиллах

1,000,000

Бүтээгдэхүүний ангийн томьёолол: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал, урьдчилан сэргийлэх, эрсдэлийн төвшинг тогтоох, гарын авлага, материалаар хангах ажлууд багтана.

 

Бүтээгдэхүүний анги 3: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, ажлын үр дүнг үнэлж дүгнэх ажлыг боловсронгуй болгох

1,000,000

Бүтээгдэхүүний ангийн томьёолол: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид болон хорооны хөгжлийн нийгмийн ажилтан нарын ажил мэргэжлийн, арга зүйн талаарх мэдээлэл сурталчилгааг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж иргэдэд хүргэж үйл ажиллагааг удирдах мэдлэг ур чадвартай болгох, гарын авлага, материалаар хангах.

 

 2019 онд нийлүүлэх бүтээгдэхүүнийг дэмжин туслах ажил, үйлчилгээ

 

Бүтээгдэхүүн

Төсөв

Туслах ажил, үйлчилгээ 1: Үйл ажиллагааны үндсэн чиглэлийн  хууль тогтоомж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сайжруулах

500,000

Туслах ажил, үйлчилгээ томьёолол: Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн эрх зүйн зохицуулалт, бодлого, шийдвэрийг салбарын ажилтан албан хаагчдад мэдээллэх замаар хүний нөөцийг хөгжүүлэх, үйл ажиллагаа багтана.

 

Бүтээгдэхүүний анги 2: Хүүхдийн болон гэр бүл, залучуудын хөгжил хамгааллын тухай хууль, хөтөлбөр, захирамж, тогтоол, тушаал, шийдвэрийн  хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийж, гүйцэтгэлийг эрчимжүүлнэ.

1,000,000

Бүтээгдэхүүний ангийн томьёолол: Хороодын хамтарсан баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн элч, Залуучуудын дэд зөвлөл, хүүхдийн зөвлөлийн үйл ажллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах

 

Бүтээгдэхүүний анги 3: Гэр бүл, хүүхэд залуучуудын олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлнэ.

2,000,000

Бүтээгдэхүүний ангийн томьёолол: Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, мэргэжилтнүүдээ харилцан туршлага судлуулах ажлыг зохион байгуулах

 

 2. ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД 2018-2020 ОНД НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН

2.1 2018-2020 ОНД НИЙЛҮҮЛЭХ БҮТЭЭГДЭХҮҮН

Нийслэл, Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийслэл, дүүргийн жил бүрийн эдийн засаг, нийгмийн зорилтын хүрээнд дараах бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр төлөвлөж байна.

2.2 ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ ТАЛААР:

  • Хан-Уул дүүргийн хэмжээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр хөтөлбөрийг боловсруулж дүүргийн удирдлага болон нийгмийн хөгжлийн хэлтэст өргөн мэдүүлэх
  • “Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөр боловсруулж батлуулах
  • Тоо хэмжээ, хугацаа:
  • Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучууд руу чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилтын хүрээнд хоёр бүтээгдэхүүн нийлүүлнэ.
  • Нийт: 371.6 хүн өдөр зарцуулахаар төлөвлөсөн болно.
  • Чанар:
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудтай холбогдолтой гаргах эрх зүйн баримт бичгүүдийг /тогтоол, шийдвэр, хөтөлбөрийн/ төслийг боловсруулахдаа дараах чанарын шаардлага тавина.
    • Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн тухай хууль, Засгийн газар, НЗД, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийн зорилт, үндэсний хөтөлбөрийн зорилтуудтай нийцсэн байх,
    • Монгол Улсын хөрөнгө, санхүүгийн нөөц, төсөвт нийцэх,
    • Албан бичиг баримтын стандартын шаардлага хангах
  • Өртөг:

Дээрх ажлыг зохион байгуулахад 1 сая төгрөг зарцуулах болно.

2.3 ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ ХАМГААЛЛЫН ТАВ ТУХАЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХ, ИРГЭД АЖ АХУЙ НЭГЖИЙГ ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦУУЛАХ АЖЛЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ИРГЭД, БАЙГУУЛЛАГА, ХАМТ ОЛОНД МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР:

  • Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил, хамгаалал, урьдчилан сэргийлэх, эрсдэлийн төвшинг тогтоох, гарын авлага материалаар хангах ажлууд багтана.
  • Албан газар, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд, мэдээллийн самбар байршуулна.
  • Дүүргийн Аж ахуйн нэгжүүдийн том дэлгэцээр гэр бүл хүүхэд хамгааллын шторкуудын цацалтыг нэмэгдүүлэх
  • Тоо хэмжээ, хугацаа:
  • Дүүргийн хэмжээнд аж ахуй, нэгжийн судалгааг гаргаж, Хүүхэд хамгааллын болон оролцооны төрийн бус байгууллагын судалгааг гаргаж хамран ажиллаж мэдээлэл сурталчилгааны ажлыг 2016-2019 онд хийнэ.
  • Чанар:
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжих, хамгаалуулах эрх зүйн мэдээллийг хүргэх, шаардлагад нийцүүлэх,
  • Хүмүүсийн нас, биеийн онцлогт тохирсон мэдээллээр хангах.
  • Өртөг:

Дээрх ажлыг зохион байгуулахад 1 сая төгрөг зарцуулах болно.

 2.4 ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТСИЙН АЖИЛТНУУДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ, АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛЖ ДҮГНЭХ АЖЛЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ:

  • Өсвөр насны залуусын дунд нэгдсэн ажил, арга хэмжээг жилд 15-аас доошгүй төрлөөр зохион байгуулна.
  • Эрүүл аюулгүй байдлын индексийн хүрээнд хүчирхийлэлд өртөж буй Хүүхэд эмэгтэйчүүдийн нэгдсэн судалгааг гаргаж байх. Түүний мөрөөр хамгааллын чиглэлээр урьдчилан сэргийлэх болон нийгэмшүүлэх үйлчилгээг үзүүлэх
  • Хүүхдийн холбооний үйл ажиллагаа тогтмол хэвийн явуулах үйл ажиллагаа зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Хүүхдийн эрсдэлийн түвшин тогтоох програмын ашиглалтад оруулж түүний мөрөөр хөгжил хамгааллын үйл ажиллагааг зохион байгуулж Хүүхдүүдийн зусланд амраах
  • Тоо хэмжээ, хугацаа:
  • Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжил хамгааллаар дээрх 168 ажил, үйлчилгээг 2018-2020 онд зохион явуулна. Нийт 20,000 хүн өдөр зарцуулахаар төлөвлөсөн болно.
  • Чанар:
  • Төсвийн хөрөнгө, санхүүг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах
  • Өсвөр үе залуучуудын хөгжил оролцоо санаачлагыг дэмжиж туслах
  • Гэр бүлийн харилцаанд эерэг хандлага төлөвшүүлэх
  • Хүүхэд, гэр бүлийн аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгаалах өдөр тутмын ажил, үйлчилгээ болгох.
  • Өртөг: 1 сая өртөг

2.5 ХҮҮХЭД ГЭР БҮЛИЙН ХАМГААЛАЛ, ХӨГЖЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААР:

  • Хүүхэд, гэр бүлийн үйл ажиллагааг орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах,
  • Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн төвийн вэб сайтад байршуулан нийтэд мэдээлэх,
  • Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн бодлого, хөтөлбөр, зорилтын биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тэдгээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр дүнг дээшлүүлэх, илэрсэн дутагдлыг арилгахаар чиглэсэн ажлыг хийх.
  • Тоо хэмжээ, хугацаа:
  • Жилд хоёроос доошгүй бодлого, зорилтын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, улирал тутам мэдээллийн сангийн баяжилтыг вэб сайтад байршуулна. Нийт 1024 хүн өдөр зарцуулахаар төлөвлөсөн болно.
  • Чанар:
  • Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь чанарын дараахь шаардлагыг хангана.
  • Батлагдсан журам, аргачлалын дагуу хийгдэх,
  • Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ нь үнэн зөв байх
  • Санал, зөвлөмж нь цаг үеэ олсон байх.
  • Өртөг: 1 сая төгрөг.

3. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дээр дурьдсан бүтээгдэхүүнийг нийлүүлэх үйл ажиллагааг явуулахдаа Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 02 дүгээр тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллана.

3.1 ХЯНАЛТЫН МЕХАНИЗМ

            Байгууллагын үйл ажиллагааны үр дүн, нөлөөг дээшлүүлэх Дүүргийн Засаг даргад нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарын болон хугацааны шаардлагыг хангахын тулд санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн шийдвэр гаргах үйл явцад тавих гэрээний хариуцлагыг чанд мөрдөж, гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтын механизмуудыг ашиглана.

  • Дүүргийн Засаг дарга
  • Дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс
  • Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга
  • Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн
  • Дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлстийн мэргэжилтнүүд

 3.1.1. САНХҮҮГИЙН ХЯНАЛТ

            Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн жилийн батлагдсан төсвийн зарцуулалт, үр дүнгийн байдалд тавих хяналтыг Төсвийн ерөнхийлөн захирагч буюу Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга зохион байгуулна.

            Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн төсвийн санхүүжилт нь байгууллагын үйл ажиллагааны чиглэл бүрээр хуваарилагдах бөгөөд төсвийн санхүүжилтийн байдлыг нийлүүлсэн бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээтэй холбон авч үзнэ. Төсвийн зарцуулалтын тайланг сар, улирал, жилээр гаргаж байгууллагын даргад мэдээлэн холбогдох байгууллагуудад тайлагнана.

            Төсвийн хөрөнгийн зарцуулалт, хадгалалт, хамгаалтад бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, өр авлагагүй байгууллага болох зэрэг арга хэмжээг авна.

3.1.2.   ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ

            Үйл ажиллагааны төвшинд тавих хяналтыг үр дүнгийн гэрээний биелэлтийг хангахад чиглүүлнэ. Энэ нь хариуцлага, тайлагналын харилцаанд нэтврүүлж буй менежментийн шинэ арга барил юм.

            Төсвийн ерөнхийлөн захирагч нь нэгжийн мэргэжилтэн нэг бүртэй Хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулан ажиллах бөгөөд гэрээний үндсэн хэсэг нь энэхүү төлөвлөгөөнд тодорхойлогдсон төсвийн жилд нийлүүлэх бүтээгдэхүүн байна. Өөрөөр хэлбэл, газрын үйл ажиллагаанд тавих хяналт нь төсвийн ерөнхийлөн захирагч байна.

            Төсвийн ерөнхийлөн захирагч мэргэжилтнүүдтэй байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг хагас, бүтэн жилээр дүгнэнэ. Дүүргийн Засаг дарга буюу Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг бүтэн жилээр дүгнэнэ. Засгийн газрын болон Нийслэл, Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн болон хууль тогтоомж, дээд байгууллагаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг улирал, жилээр дүгнэж, тайлан мэдээг нэгтгэн гаргаж, хэрэгжээгүй буюу хагас биелэлттэй ажлын талаар төвийн удирдлага, мэргэжилтэн нарт мэдээлж, эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллана.

3.1.3    УДИРДЛАГЫН ЗҮГЭЭС ШИЙДВЭР ГАРГАХ ҮЙЛ ЯВЦАД ТАВИХ ХЯНАЛТ

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн даргаас тушаал гаргахад мэргэжилтнүүдээс ажлын байрны чиг үүргийн дагуу төслийг бэлтгэж, уг шийдвэрийн үндэслэлийг боловсронгуй болгох, хууль тогтоомжид нийцүүлэхэд нь зөвлөгөө өгч, дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Хөрөнгө зарцуулах, төрийн албан хаагчийн асуудлыг шийдэх тушаалын төслийг дээр дурьдсан журмаар бэлтгэж, холбогдох мэргэжилтэн, гарын үсэг зурж, шийдвэрийн ил тод байлыг хангана.

Хэлтсийн дарга гэр бүл хүүхэд залуучуудын асуудлаар гаргах зарим шийдвэр, дээд байгууллагад оруулах асуудлыг төвийн хэмжээнд урьдчилан хэлэлцэж, гарсан дүгнэлт, саналыг тусгана. Мөн зарим асуудлаар салбарын нарийн мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн-судлаачид, байгууллага, иргэдийн санал авах, ажлын хэсэг байгуулан ажиллуулах замаар шийдвэр гаргах үйл явцад олон нийтийн оролцоог өргөтгөж дэмжлэг үзүүлнэ.

3.1.4. ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ

Гэр бүл хүүхэд залуучуудын талаар УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газар, НИТХ, Нийслэл, Дүүргийн Засаг даргаас гаргасан хууль тогтоомж, захирамж, хугацаатай өгсөн үүргийг нэг бүрчлэн бүртгэж, хяналтад авч, түүний биелэлтийг холбогдох газар, байгууллагад зохион байгуулж, сурталчилж, үр дүнг улирал бүр дүгнэн, биелэлтийн тайлан мэдээг холбогдох дээд байгууллагад улирал, хагас, бүтэн жилээр мэдээлж байна.

Мөн дээд байгууллагаас болон газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг хэлтсийн мэргэжилтнүүд шалгаж дүгнэх ажлыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээ авч ажиллана.

Даргын тушаалаар хугацаатай өгөгдсөн үүргийг хяналтад авч, биелэлтийг сар, улирлаар гарган дүгнэж, тасарсан болон хугацаа хэтэрч буй асуудлуудыг холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж, биелэлтийг хангах арга хэмжээ авна.

4. ТӨСӨВЛӨСӨН САНХҮҮГИЙН ТАЙЛАН

4.1.1 ТӨСӨВЛӨСӨН САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН БОДИТ БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭГДЭЛ

Төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий нягтлан бодогч нар байгууллагын 2018-2020 онуудын төсөвлөсөн санхүүгийн тайланд тусгасан үйл ажиллагаа, санхүүгийн үр дүнг үнэн зөв тусгасан болохыг баталж байна.

Үүнд:

  • Төсөвлөсөн тайланд тусгагдсан бүх тооцоолол үнэн зөв
  • Байгууллагын үйл ажиллагааны эдийн засаг, санхүүгийн бүхий л үйл явцыг иж бүрэн хамарсан
  • Төсөвлөсөн санхүүгийн тайлан нь иж бүрэн

4.1.2 НЯГТЛАН БОДОх БҮРТГЭЛИЙН БОДЛОГО БА ТӨСВИЙН ТААМАГЛАЛЫН ТАЛААРХ МЭДЭГДЭЛ

            Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн 2018-2020 оны төсвийн хүрээний мэдэгдлийг үйл ажиллагааны урсгал зардал, төвлөрсөн арга хэмжээний зардлыг он оноор тооцоолон, зарлагын зүйл, ангид хуваарилан гаргав.

           ЗАХИРГАА УДИРДЛАГЫН АЛБА