Мэндчилгээ

Эрхэм хүндэт Хан-Уул дүүргийн иргэд болон хамтран ажилладаг төрийн ба төрийн бус байгууллагуудын ажилтан албан хаагчид, нийгмийн салбарт ажиллаж ирсэн үе үеийн хамтран ажиллагсад та бүхэндээ Хан-Уул дүүргийн хөгжлийн гол тулгуур болсон Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс үүсч хөгжсөний 5 жилийн ойн өдрийн халуун мэндийг дэвшүүлье.Хан-Уул дүүрэг цаашлаад Монгол Улсынхаа мандан бадрах хөгжил цэцэглэлтэд цэцэн билэгт ур ухаан, торгон мэдрэмжээрээ тулах багана болсоор ирсэн төдийгүй хүнлэг энэрэнгүй, зөв сэтгэлтэй, зөв дадалтай иргэнийг төлөвшүүлж, амар амгалан гэр бүлийг цогцлооход хувь нэмрээ оруулж яваа найрсаг нөхөрсөг хамт олныхоо хичээл зүтгэл, тусч хүнлэг байдлыг энд дурдах нь зүйтэй болов уу. Монгол Улсынхаа гэр бүл хүүхэд залуучуудын төлөө энэ хариуцлагатай албыг хашиж ажил амьдралаа холбон хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөж буй та бүхэндээ амжилт бүхнийг манлайлан эрч хүчээр дүүрэн байж ирээдүй хойч үе болох хүүхэд багачууд оюутан залуусаа сурган хүмүүжүүлж, соён гэгээрүүлэх, хайрлан хамгаалах их үйлс нь улам оргилон байх болтугай.Ерөөл буяны тэнгэртээ цацлын сүүгээ өргөн, Ертөнцийн хамгийн эрхэм дээд эрдэм ухаанаар хойч үеээ хүмүүжүүлж яваарай.