Танилцуулга

Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /хуучнаар Хүүхэд гэр бүл хөгжлийн төв/ нь Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/25 дугаар тогтоолоор 10 хүний  тоотой. “Хүүхэд, гэр бүл хөгжлийн тв” нэртэйгээр байгууллагдсан.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/823 дугаар захирамжаар Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс болон өргөжин 24 хүний бүтэцтэй дэргэдээ 3 төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хүүхэд, залуучууд гэр бүлийн хөгжил, хамгааллын  хууль тогтоомж, Нийслэлийн, Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний орон нутгийн байгууллага юм.

 

Зорилго:

Хүүхэд залуучуудын  хөгжил оролцоог дэмжих замаар гэр бүл нийгмийн хөгжлийг таатай болгоход чиглэсэн үйлчилгээ, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хүүхдийн үндсэн эрхийг хангах төрийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай түргэн шуурхай хүргэж хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах зорилготойгоор ажиллаж байна.

 

Чиг үүрэг

  • Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын талаарх бодлого, стратеги, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, үр дүнг мэдээллэх, хянах, тайлагнах
  • Дүүргийн хүүхэд залуучуудын хөгжил оролцоог дэмжих замаар гэр бүл, нийгмийг хөгжлийн таатай орчин болгоход чиглэсэн нөлөөлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүүхдийн хөгжлийн шаталсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх
  • Дүүргийн хүүхэд, залуучууд, гэр бүлийг гэнэтийн аюул, болзошгүй эрсдэл, дарамт хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг өргөжүүлж,
  • Хүүхэд, залуучууд, гэр бүлийн эрх ашгийг хамгаалахад хүүхэд төвтэй гэр бүл, олон нийт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй ажиллаж байна.

ҮЗҮҮЛЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Хүүхэд хамгааллын үйлчилгээнүүд

  • Хүүхэд халамжйн төвд шилжүүлэх
  • Хүүхэд асран хамгаалал тогтоох үйлчилгээ
  • Хүүхэд үрчлэлт
  • Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ
  • Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх үйлчилгээ
  • Хүүхэд хамгааллын зураглал гаргах

Гэр бүлийн үйлчилгээ

  • Гэр бүлийн зөвлөгөө өгөх
  • Шинжээчийн багийн үйлчилгээ
  • Холбон зуучлах

Хүүхдийн хөгжил оролцоо

  • Хууль эрх зүйн сургалт, зөвлөгөө
  • Хүүхдийн дугуйлан секц
  • Хүүхдийн урлагийн наадам, арга хэмжээнүүд
  • Дэмжлэг туслалцаа
  • Хүүхдийн хөгжлийн судалгаа