28579797_1583705578332028_898363716_o

“Зан үйлд нөлөөлөх сургалт” боллоо.

Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хан-Уул дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар хамтран Хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй хүмүүст “Зан үйлд нөлөөлөх сургалт”-ыг 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын хурлын танхимд зохион байгуулсан. Сургалтыг гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Хүүхдийн эрхийн Улсын байцаагч Ё.Нарантуяа, сургалт хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзул нар ажилласан. Сургалтад нийт 26 хүн хамрагдсан. Оролцогч нарт Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас олгож буй зээл, тусламж, мэргэжил олгох сургалт, ажлын байранд зуучлах талаар танилцуулга зөвлөгөөг өгч, гэр бүлийн боловсрол, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар өөрсдийн оролцоог нь хангаж, харилцан ярилцаж, нэгдсэн дүгнэлт хийснээрээ онцлогтой болсон.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
http://khanuul.child.gov.mn/wp-content/uploads/2018/03/28511420_10210161837114191_477448642_n.jpg