Аз жаргалтай гэр бүл аяны хүрээнд
МУ-ын Засгийн газрын 148-р тогтоол “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс хэрэгжүүлж буй “Аз жаргалтай гэр бүл” аяны хүрээнд Америкийн соёл мэдээллийн төв, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, ХУД-ын 10-р сургуультай хамтран “Хүний наймаа гэж юу вэ?, Монгол улс дахь нөхцөл байдал, америкийн зарим туршлагаас сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд 77 сурагч, 3 багш нийт 80 хүн оролцсон.