18527668_777328379109957_4098299397544302653_n

5 ХУУЛЬ, 5 СЭДЭВ СУРГАЛТ БОЛНО.

Монгол Улсын Засгийн газрын 148 дугаар тогтоол “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”, Хан-Уул Засаг даргын санаачлагаар хэрэгжүүлж буй “Аз жаргалтай гэр бүл хөтөлбөр”, ЗГХГэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 11-р сарын 16-ны өдрийн А/203 дугаар тушаал “Хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах” аяныг хүрээнд Хүүхдийн эрх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд сурталчлан таниулах, сургалт, судалгааны ажлыг ХУД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс “Аз жаргалтай гэр бүл” аяныг 2017 оны 11 дүгээр сарын 01-ээс 12 дугаар сарын 28-ныг хүртэл үе шаттай зохион байгуулж байна.
2017 оны 11 дүгээр сарын 29-нд 13:00 цагаас ХУД-ийн Соёлын ордонд “5 ХУУЛЬ, 5 СЭДЭВ” сургалтыг ХУД-ийн 16 хорооны иргэд, /хороо бүрээс 10 иргэд, хэсгийн ахлагч, цагдаагийн хэсгийн байцаагч нар/-ыг хамруулах зохион байгуулагдана.