18527668_777328379109957_4098299397544302653_n

“Эерэг сэтгэлгээ” аян

Нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн тулгуур болох залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, оюуны хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, залуучуудын нийгмийн оролцоо, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг түгээн дэлгэрүүлэх “Эерэг сэтгэлгээ” жилийн аяныг зохион явуулж буйтай холбоотой 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ХААИС-д 190 оюутан залууст дунд эерэг хандлагын талаар лекц сургалтыг явуулсан. Лекцийг “Эрдэнэ 5 баг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн н.Эрдэнэ, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга Сүх-Очир болон Эрдэнэ 5 баг ТББ-ын сургагч багш нар заан явуулсан.