22554939_906940532815911_3063695642507536746_n

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн 12,13, 14 дүгээр хороодын Ерөнхий боловсролын 10, 26, 59 дүгээр сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчдад 10 дугаар сарын 19-24 ны хооронд өсвөр насны охид хөвгүүдэд “Жендэр” гэх нэр томёоны талаар болон жендэрийн тэгш байдлын тухай зөв ойлголт өгөх, эрэгтэй эмэгтэй хүмүүст багаас нь ялгавартай ханддаг нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор тус сургалтыг зохион байгуулсан. Сургалтыг Албан бус-Насан туршийн боловсролын төвийн багш Н.Насанжаргал, О.Анхтуяа нар Жендэрийн тухай ойлголт, Жендэрийн хэвшмэл ойлголтууд, Жендэрт суурилсан хүчирхийллийн талаар нийт 164 сурагчдад багийн ажил болон хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулсан. Сургалтанд хамрагдсан сурагчид жендэр, жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар тодорхой зөв ойлголт, мэдээ мэдээллийг олж авсан.
http://khanuul.child.gov.mn/wp-content/uploads/2017/10/22528435_906940659482565_1662589392600116273_n.jpg