22396640_10210184462952075_806151735_o

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР

Нэгдсэн үндэсний байгууллагаас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-өөр охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт хүргэх зорилго дэвшүүлсэн байна. Тус өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүрэг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс 52, 15, 32 дугаар сургуулиудад охидын эрхийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, охидын эрхийг хамгаалахыг уриалсан арга хэмжээнүүдийг сургуулийн сурагчдыг хамруулан зохион байгуулж байна.
ХУД-ИЙН ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС
ОХИДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. ОХИД БҮРИЙГ ХАЙРЛАЯ.
22396640_10210184462952075_806151735_o
http://khanuul.child.gov.mn/wp-content/uploads/2017/10/22396640_10210184462952075_806151735_o.jpg