IMG_5169

Орхон аймгийн ЗДТГ-ын орлогч дарга Ц.Одгэрэлээр ахлуулсан 25 нийгмийн ажилтан хүрэлцэн ирлээ

Гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлээр анхан шатны нэгжид үйлчилгээ үзүүлдэг хороодын хамтарсан багуудын үйл ажиллагаатай танилцах харилцан сайн туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 2017 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр Орхон аймгийн ЗДТГ-ын орлогч дарга Ц.Одгэрэлээр ахлуулсан 25 нийгмийн ажилтан, Хан-Уул дүүрэг дээр хүрэлцэн ирж Засаг даргын орлогч А.Амартүвшин, Дүүргийн ГБХЗХХ-ийн дарга О.Мягмарсүрэн, мэргэжилтнүүдийн хамт угтан авлаа. Орхон аймгийн төлөөлөгчид тус дүүргийн үйл ажиллагаа болон 6 дугаар хороон дээр ирж Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагаатай танилцан, харилцан ажлын туршлагаа солилцож. 6 дугаар хорооны засаг дарга А.Сүххишиг Хөгжлийн нийгмийн ажилтан М.Түвшинзаяа нар “Хамтарсан баг”-ийн үйл ажиллагаа болон цаашид хийх ажлын талаар танилцуулсан. Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн Түр хамгаалах байрыг үзэж сонирхов.
.IMG_5157

IMG_5169

IMG_5196

IMG_5199

IMG_5201

IMG_5202 (1)