“Би таны тусгал аян”-ны эргэн тойронд

Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төвөөс Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг угтан “Би таны тусгал” нэртэй нөлөөллийн аяныг эхлүүлээд байна.
Хүүхдийг буруу хүмүүжүүлэхэд нөлөөлдөг хэвшмэл ойлголтыг залруулж, хүүхдийг зодож шийтгэхийн хор хөнөөлийг ойлгуулж, хүмүүжлийн эерэг аргад төлөвшүүлэх зорилготой уг аян нь 2020 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийг нэгдэхийг уриалж байна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ насны онцлогийг таньж мэдэн, хүүхдээ ойлгон сонсож, хайр халамжаар энэрч өсгөх нь ирээдүйн Монгол улсын эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох юм шүү.

Иймд дараах ажлуудын зохион байгуулаад байна.

Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийг дэмжиж, хүүхдүүдийг хөдөлгөөний хомсдолоос урьдчилан сэргийлэх, хүүхдийн насны онцлогт тохирсон дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ХӨДӨЛГӨӨН-ЭРҮҮЛ МЭНД” гэр бүлийн цахим уралдааныг зохион байгуулж уралдаанд 31 гэр бүл видео бичлэг ирүүлж аянд нэгдээд байна.

“Би таны тусгал” уриалгад дүүргийн Төрийн болон хувийн хэвшил 10 гаруй аж ахуй нэгж байгууллагууд нэгдээд байна.