Би таны тусгал аян эхэллээ

Би таны тусгал аян эхэллээ
Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Залуучуудын хөгжлийн төвөөс Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдрийг угтан “Би таны тусгал” нэртэй нөлөөллийн аяныг эхлүүлж байна.
Хүүхдийг буруу хүмүүжүүлэхэд нөлөөлдөг хэвшмэл ойлголтыг залруулж, хүүхдийг зодож шийтгэхийн хор хөнөөлийг ойлгуулж, хүмүүжлийн эерэг аргад төлөвшүүлэх зорилготой уг аян нь 2020 оны 04 сарын 30-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийг нэгдэхийг уриалж байна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ насны онцлогыг таньж мэдэн, хүүхдээ ойлгон сонсож, хайр халамжаар энэрч өсгөх нь ирээдүйн Монгол улсын эрүүл иргэнийг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох юм шүү.