АНХААРУУЛГА: ХҮҮХДИЙГ ҮЛ ХАЙХРАХ , ДЭРГЭД НЬ АРХИДАН СОГТУУРВАЛ 300.000 МЯНГААР ТОРГОНО.

Хуулийн заалтыг тодруулбал:

Зөрчлийн тухай хуулийн 6.20.9-д Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Иймд эцэг эх сурган хүмүүжүүлэгч та бүхэн бага насны хүүхдийн дэргэд согтууруулах ундааны  зүйл хэрэглэхгүй байх, аливаа найр наадамд авч явахгүй байх, гэр бүлийн хүрээнд согтууруулах ундааны зүйлийг хэрэглэхгүй байхыг уриалж байна.  Учир нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүүхдийн хажууд архидан согтуурсан үйлдэл нь тухайн хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдэг хэмээн тэмдэглэсэн байна.