114 ДҮГЭЭР СУРГУУЛЬ ДЭЭР “ДЭВЖЭЭ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

            2019 оны 12 дугаар 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 114 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдын эцэг эхчүүдийн дунд хүүхэд хамгааллын талаар мэдлэг олгох, мэдлэгийг батжуулах зорилго бүхий “Дэвжээ” тэмцээн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, School police эргүүлийн журам гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдсан.

            Тэмцээнийг  тус сургуулийн 12Б ангийн эцэг эхчүүд санаачилсан бөгөөд сургуулийн захиргаа дэмжиж, энэхүү үр дүнтэй сайхан үйл ажиллагааг зохион байгуулсан.

            Шүүгчээр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн М.Одончимэг, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хүүхэд хамгаалагч, цагдаагийн бэлтгэл хошууч Б.Батцэцэг, 9-р хорооны хөгжлийн нийгмийн ажилтан Л.Дэлгэрмаа нар ажилласан.

            Амралтын өдрөөр зохион байгуулагдсан уг тэмцээнд эцэг эхчүүд маш их ач холбогдол өгч цаг зав, хичээл зүтгэлээ зориулан идэвхтэй оролцсон нь үнэхээр талархууштай байсан бөгөөд эцэг эхчүүд их зүйлийг сурч мэдсэн өгөөжтэй үйл ажиллагаа болсон.