“Кейс хэлэлцүүлэг” зохион байгууллаа.

Хан-Уул дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтэс зохион байгуулан Нийслэлийн Хүүхэд, Гэр бүл хөгжлийн газрын дарга, албан хаагчид, Нийслэлийн 9 дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийг хүлээн авч “Кейс хэлэлцүүлэг” зохион байгууллаа. Кейс хэлэлцүүлгийн дараа 9 сард шинээр нээлтээ хийсэн Хан-Уул дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-ийг танилцууллаа.