Цахим тоглоомын газруудаар шалгалт хийлээ.


ХУД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран нисэх, яармагийн бүсийн ПС тоглоомын газруудаар шалгалт хийлээ. Уг шалгалтаар нийт 9 газар шалгагдсан ба зөрчилтэй 2 тоглоомын газрыг хааж, бага насны 34 хүүхэд цаг хэтрүүлэн тоглож байсныг эцэг эхэд нь хүлээлгэн өгч, ээж аавд нь зөвлөмж өгч ажиллаа.