“Асуудал ба шийдэл” илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.

Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй мэргэжилтнүүд болон хамтарсан багийн гишүүдийн мэргэжлийн үүднээс асуудалд хандаж буй арга туршлага, ур чадварыг үнэлэх зорилгоор “Асуудал ба шийдэл” илтгэлийн уралдааныг зохион байгууллаа. Илтгэлийн уралдааныг Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, ГБХЗХХ-ийн дарга О.Мягмарсүрэн, Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Д.Лхагвадэмбэрэл нар шүүн явууллаа. Уралдаанд амжилттай оролцсон оролцогчдыг 1, 2, 3-р байр эзлүүлж, өргөмжлөл, мөнгөн шагналаар тус тус урамшуулсан бөгөөд 1-р байрт ГБХЗХХ-ийн сэтгэлзүйч Ё.Нарантуяа, 2-р байрт ГБХЗХХ-ийн Түр хамгаалах байрны нийгмийн ажилтан С.Баярбилэг, 3-р байрт 13-р хорооны нийгмийн ажилтан Д.Бадамханд нар шалгарсан.