Entries by khanuul

Хүүхдийн элч

Нийслэлийн 9 дүүргийн Хүүхдийн элчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-нд тодруулан батламжийг гардуулан өглөө. Хан-Уул дүүргийн “Хүүхдийн Элч”-ээр СТА Б. Халиун тодорч дүүргийнхээ хүүхдүүдийн дуу хоолой болон ажиллахаар батламжаа гардан авлаа. Батламж гардуулах үйл ажиллагаа Нийслэлийн Хангарьд ордны Ёслол хүндэтгэлийн танхимд болж өндөрлөлөө. ХУД-ийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс

“ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ” сургалт

Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр “Атар өргөө” ХХК-ны албан хаагчдад “ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДАЛ” сургалтын зохион байгууллаа. Сургалтаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хэвшмэл ойлголтыг өөрчлөх, жендэрийн боловсролын талаарх мэдээллүүдийг өгсөн.

ДОТООД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс 2017 оны 11 дүгээр сарын 10-11 хооронд хэлтсийн нийт албан хаагчдын чадваржуулах, хувь хүний хөгжлийн сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг “Амар Оюуны хөрөнгө оруулалт сургалтын төвийн багш заан явуулсан.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ая

Хан-Уул дүүргийн Засаг даргын А/334 дугаартай захирамжийн дагуу Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяны хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах, таслан зогсоох, иргэдийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд олон нийтийг татан оролцуулах, хороодын […]

“Эерэг сэтгэлгээ” аян

Нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн тулгуур болох залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, оюуны хөрөнгө оруулалт хийхийг дэмжих, залуучуудын нийгмийн оролцоо, ёс суртахуун, хариуцлага, харилцааны эерэг соёлыг түгээн дэлгэрүүлэх “Эерэг сэтгэлгээ” жилийн аяныг зохион явуулж буйтай холбоотой 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр […]

ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДАЛ СУРГАЛТ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн 12,13, 14 дүгээр хороодын Ерөнхий боловсролын 10, 26, 59 дүгээр сургуулиудын 9-12 дугаар ангийн сурагчдад 10 дугаар сарын 19-24 ны хооронд өсвөр насны охид хөвгүүдэд “Жендэр” гэх нэр томёоны талаар болон жендэрийн тэгш байдлын тухай зөв ойлголт өгөх, эрэгтэй эмэгтэй хүмүүст багаас нь ялгавартай ханддаг нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөх зорилгоор тус сургалтыг […]

ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДӨР

Нэгдсэн үндэсний байгууллагаас 2012 онд жил бүрийн аравдугаар сарын 11-ний өдрийг “Олон улсын охидын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар зарласан. Энэ жилийн “Олон улсын охидын өдөр”-өөр охидын боловсролыг чанартай эзэмшүүлэхэд тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхийн улс орнуудын охид хамтран багц үйл ажиллагаануудыг өөрийн улс орны онцлогт нийцүүлэн зохион явуулж өөрсдийн дуу хоолойгоо шийдвэр гаргагч нарт […]